118 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хангасан зохицуулалт болсон гэж үзэж байна. 6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалт өргөдөл гаргагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй, хөндөх ч үндэслэлгүй заалт юм. Өргөдөл гаргагч Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр нар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан субьектэд хамрагдаагүй бөгөөд тэд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хувьд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь баталгаажсан байгаа. Үүнийгээ ч тэд “... тухайн үед мэргэжлээрээ ажилласанд тооцогдон, хуульчийн гэрчилгээ авсан ...” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү тайлбарын нэг дэх хэсэгт болон энэ хэсэгт дурдсан тайлбар, үндэслэлүүдээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн заалтын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалттай огт хамааралгүй тул энэ талаар өргөдөл гаргагч нарын гомдолд дурдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. 7. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалт нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар хуульчийн гэрчилгээ авч, улмаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдад хамааралгүй заалт юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5