154 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” 81 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж зохицуулсныг эрх зүйн онолын үүднээс тайлбарлавал, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд сум, дүүрэг нь хоёулаа анхан шатны шүүхийн нэгж байхаар зохицуулсан байна. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийж үзвэл: Нэгдүгээрт, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх”; Хоёрдугаарт, “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох” гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг дотоод холбоосыг хэрэглэсэн байна. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд “буюу” гэдэг холбоосын утгыг “эсвэл, юм уу, юм үү” гэж тайлбарласан ба “эсвэл” гэдгийг тус тольд “нэг бол, үгүй бол” гэсэн сонгох хувилбартай байхаар бичсэн нь Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор зохицуулсан гэж хэл зүйн тайлбарын хувьд үзэж болохоор байна. ... Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин дүүргийн шүүхээс бүрдэхээр маш тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /дүгнэлт/- ээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5