16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно ...”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “... өөрийгөө өмгөөлөх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн Ч.Лхагвасүрэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн 36.3.16 дахь заалтад яллагдагч “шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж заасан билээ. Шүүгдэгч, яллагдагч нь Монгол Улсын иргэнийхээ хувьд Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтын дагуу шүүхийн шийдвэрт давж заалдах, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, ... хуулийг хэрэглэх эрхгүй”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтална”, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй” гэж тодорхой заасан байна. Гэтэл өнөөдөр бүх шатны шүүх нь 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх заалт, мөн Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5