Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

84 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгээр зүйлийн 4.1.4-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан” байхыг шаардсан болохоос уг мэргэжлээрээ хэдий хугацаанд ажилласан байхыг шаардлага болгоогүй. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж тус тус заасан байдаг. Харин мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шалгуурыг Үндсэн хуульд тусгасан боловч прокурор, өмгөөлөгч, шүүгчээр 3-аас доошгүй жил ажилласан болохыг заагаагүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн энэ хуулиар тогтооно гэсэн ба тус хуулиар шүүгчид нэр дэвшигч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажилласан байх шаардлагыг тусгаагүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаас өмнө хуульчийн гэрчилгээ авсан хуульчдын /шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс бусад/ эрхэлж байгаа ажил, албан тушаалыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнд тооцохгүй гэж үзсэн бол хуульчийн эрх зүйн байдлыг зохицуулсан тусгай хууль гарснаар зөвхөн прокурор, өмгөөлөгч, шүүгчид хуульчийн гэрчилгээ олгож, тэднийг л хуульч гэж үзэх ёстой байсан. Гэтэл 4500 гаруй хуульчийг хуульчид тооцож, хуульчийн тангараг өргөснөөр сар бүр гишүүний татварыг төлж байхад адилхан хуульчид тооцогдсон шүүгч, прокурор, өмгөөлөгчийн эрхэлж байгаа ажил, албан тушаал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнд тооцогдож, бусад хуульчийн эрхэлж байгаа ажил, албан тушаал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнд тооцогдохгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн Ерөнхий зөвлөл … гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”, Шүүхийн Захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлд Хуульчдаас шүүгчийг шилж олох эрхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд олгосон байдаг ч Шүүхийн Ерөнхий зөвлөл энэ эрхээ бүрэн хэрэгжүүлэх механизм бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн прокурор, өмгөөлөгчид л өрсөлдөх эрхтэй болж, бусад хуульчдыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж шалгалтад оруулахаас татгалзсан нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдахад хүргэж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5