77 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалах Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна. 2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ. Дүгнэлтийн тогтоох хэсэгт: 1. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ... -г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна. 2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэжээ. Зургаа. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2014 оны 10 дүгээр сарын 9-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 56 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд: “1. “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт Хүний дархлал
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5