60 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор дагаж өөрчлөгдөх хуулийн хүрээнд нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ үндэслэл болсон хуулийнхаа эсрэг үзэл баримтлал бүхий хэсэг нэмсэн нь хүний эрхийг хязгаарлах болсон зайлшгүй шаардлагыг тодорхой бус харин ч бүрхэгдүүлж байна. Энэ нь Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.3 болон холбогдох бусад заалтуудад байгууллага, албан тушаалтан, иргэнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байхыг үүрэг болгосон байгаагаас харагдана. Мөн хууль тогтоогчийн зүгээс www.раrliament.mn цахим хуудсанд баталсан хуулийнхаа танилцуулгыг нийтлэхдээ “.... Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн байгууллагаас хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, судалгаанаас үзэхэд Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлал олдмол хомсдолтой хүмүүсийн .... хувь хүний нууцын халдашгүй байдал зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх магадлал өндөр түгээмэл байгаа талаар анхааруулсан. ... Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглож ... эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг задруулахгүй байхыг хуульчиллаа. ... Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн заалттай үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх, хүний эрхийг хамгаалах асуудлыг цогцоор нь оновчтой болгон хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас хууль баталлаа...” гэсэн байгаа нь Хувь хүний нууцаар хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн мэдээллийг нууцаас хасах зайлшгүй шаардлагыг тодорхойлсон бус харин ч эсрэг үзэл баримтлалуудыг дурдсан байна. Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсэг, заалтуудыг зөрчсөн байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улс Хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5