90 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдох үндэслэлгүй юм. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “... Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна ...” гээд 11.1.1-д “... шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах ...” ажилтны эрхэлж буй албан тушаалыг хамааруулахаар заасан нь хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхтэй холбогдсон харилцааг зохицуулсан юм. “... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлснээр хуульчид тооцогдохоор заагаагүй ...” гэх мэдээлэл гаргагч нарын тайлбартай бид санал нэг байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед хуульчийн гэрчилгээ эзэмшиж байсан хуульчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцох”-оор зааж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх журмыг тус хуулийн 2 дугаар зүйлээр зохицуулсан. Энэхүү бүртгэлийн ажиллагаагаар өнөөдрийн байдлаар нийтдээ 4774 хуульчийн гэрчилгээ эзэмшиж байсан хуульч, Хуульчдын холбооны хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бүх хүнийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойлсон “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г эрхэлж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэгч субъектын хувьд Монголын Хуульчдын холбоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журам, шаардлагын дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлээгүй байгаа хуульчдын судалгааг гаргах, бүртгэлд хамрагдсан бүх хуульчдыг тангараг өргүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосны дараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх ажиллагааг шат дараалан зохион байгуулна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5