165 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна. 2. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг, Хоёрыг бүхэлд нь; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр, түүнчлэн Гурвын 6, 11 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх 2014 оны 07 дугаар дүгнэлтийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурал хэлэлцээд 81 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд: “ 1. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын “Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ... ” гэснийг зөрчсөн байна гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Долоо. Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улс үндсэн ба дагнасан шүүхийн гэсэн хоёр төрлийн тогтолцоотой бөгөөд тэдгээр нь анхан болон давж заалдах, хяналтын гэсэн шатлалаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг. Энэ бол манай шүүхийн тогтолцооны үндсэн мөн чанар мөн. Энэ мөн чанарыг хангах нь шүүхийн тогтолцооны үндсэн шаардлага юм. Харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ямар нэгжид
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5