Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

123 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчийн хараат бус байдлын зарчимтай нягт уялдаатай ойлголт бөгөөд эдгээр зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн бичвэрт шүүгчээр томилогдох этгээдэд тавигдах шаардлагад хууль зүйн дээд боловсролтой этгээд хуулийн мэргэжлээрээ тодорхой хугацаагаар ажилласан байх шалгуурыг тусгажээ. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн ойлголт нь зөвхөн шүүгчид хамаатай бус, бүх хуульчдын эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалттай холбоотой өргөн хүрээг хамарсан ойлголт гэж үзэж байна. Дээрх хоёр ойлголтын аль аль нь шүүгчид тавигдах шаардлагыг тусгасан байгаа нь дүйцүүлэн авч үзэх боломжтой гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсний дагуу аливаа хуулийн зохицуулалт Үндсэн хуульд нийцсэн байх, агуулгын хувьд ойролцоо ойлгогдохоор байх нь тухайн хуулийн зүйл заалтыг Үндсэн хуулийн зүйл заалттай дүйцүүлэн ойлгох үндэслэл болохгүй. Хууль Үндсэн хуульд нийцсэн байх болон хуулийн заалтыг Үндсэн хуультай дүйцүүлэн ойлгох гэсэн хоёр ойлголт нь ялгаатай. Дүйцүүлэн ойлгох гэдэг нь адилтгаж үзэх гэсэн санааг агуулж буй тул хуулийн эрэмбийн үүднээс хууль тогтоомжийг Үндсэн хуультай адилтган үзэх боломжгүй юм. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэргэжлээрээ ажилласан” гэдэг ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн ойлголттой шууд дүйцүүлэн ойлгох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж байна.” гэжээ. Арав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтэд: Нэг. Дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5