155 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг болгон бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. ... Гэтэл Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлд хэд хэдэн дүүрэг байхад дүүргийн шүүхийг байгуулахдаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 4, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4, захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 болгон өөрчлөн байгуулсан байна. Энэ өөрчлөн байгуулалтын үр дүнд “дүүрэг дундын шүүх”-ийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн буюу ... дугаар дүүргийн шүүхийн хэлбэрээр хийгдэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, захирамжууд нь “дүүрэг дундын шүүх” буюу ... дугаар дүүргийн шүүхийн маягттайгаар бичигдэж байгаа болно. ... 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгад: Нэгдүгээрт, “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт, дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар ... гомдлыг хүлээж авах үндэстэй байна. ...”, Хоёрдугаарт, “Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх,” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. ...” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж байжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5