92 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. Мэдээлэл гаргагч нар мэдээлэлдээ “... Хуульчдаас шүүгчийг шилж, олох эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд олгосон байдаг ч Шүүхийн ерөнхий зөвлөл энэ эрхээ хэрэгжүүлэх механизм бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай ... анхан шатны шүүхийн шүүгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан буюу хуульч мэргэжлийн үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн прокурор, өмгөөлөгчид л өрсөлдөх эрхтэй болж, бусад хуульчдыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж, шалгалтад оруулахаас татгалзсан нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдахад хүргэж байна ...” гэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргааны субьект биш учир тэдний гаргасан мэдээлэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Харин Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг тухайн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнөх харилцаанд буцаан хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол энэ тухай асуудлаа Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой. Дээр дурдсан үндэслэл, тайлбаруудын хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хоёр. 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалтыг Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /2007 оны/ -ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “... дор дурдсан шаардлагыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5