148 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс, түүнчлэн дагнасан шүүхийн тогтолцоо нь эрх зүйн маргаан, шүүн таслах ажлын төрлөөр мэргэшүүлэн байгуулсан шүүхээс бүрдэхээр байна. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, харин нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ.” гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна. Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд “... 1. Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна ...” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5