Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

180 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс өнөөг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний хувцсыг төлбөрт хураах ажиллагаа явагдаагүй болно. Учир нь иргэний хэрэглэж байсан хувцас төлбөрийн шаардлага хангахгүй, худалдан борлуулах боломжгүй эд хөрөнгө байдаг бөгөөд төлбөр авагчдын зүгээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтэй, бусдын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлийг төлбөрт тооцон авахаас эрс татгалздаг тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн гэр бүлийн гишүүдийн хуулиар олгогдсон эрхийг хөндөх, хязгаарлах үйл ажиллагаа явагдаагүй байна. Сүүлийн 5 жилд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд нийт 2.3 тэрбум төгрөгийн 127632 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүнээс 1.0 тэрбум төгрөгийн 70848 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж, гүйцэтгэлийн хувийн хэргийг хаасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 95.2 хувь нь мөнгөн хэлбэрээр, 0.7 хувь үл хөдлөх эд хөрөнгөөр, 3.1 хувь нь хөдлөх эд хөрөнгө, 1.0 хувь нь мөнгөн төлбөрийн үүрэг ногдуулаагүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн байна. ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч, төлбөр авагч, бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан явагддаг, ялангуяа ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах, хөндөгдсөн эрхээ сэргээх боломжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгосон болно.” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтад “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас”-ыг төлбөрт хураан авч болохгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно. ...” гэснийг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5