Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим, зүйл, заалтыг хэрэглэх журам”-ын тухай 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоороо “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч ...” гэдэгт шүүгдэгчийн, цагаатгагдсан этгээдийн, хохирогчийн өмгөөлөгч тус тус хамаарна гэж тайлбарласан нь дээрх зарчмыг баримталж, шүүхэд нэгдсэн нэг стандарт тогтоосон тайлбар бөгөөд энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг нь иргэний шүүхийн шийдвэрт давж заалдах эрхийг хязгаарлаагүй бөгөөд хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаагүй, зөвхөн хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн эсэх, хууль зөрчсөн эсэхтэй холбогдсон эрх зүйн маргааныг л хянан шийдвэрлэдэг шүүх тул иргэн хяналтын журмаар гомдол гаргахдаа өмгөөлөгчөөрөө дамжуулах нь зүйтэй гэсэн санааг агуулж байгаа юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр уламжилж байна.” гэжээ. Гурав. Иргэн Ч.Лхагвасүрэнгийн өргөдөлтэй холбогдуулан Монгол Улсын дээд шүүхээс ирүүлсэн тайлбарт: “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэжээ. Хуулийн энэ заалтыг үндэслэж Улсын дээд шүүх 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоол буюу “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрэглэх журам”-д “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч ...” гэдэгт шүүгдэгчийн, цагаатгагдсан этгээдийн, хохирогчийн өмгөөлөгч хамаарна гэж тайлбарласан болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5