45 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. “... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтын холбогдох хэсэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгтэй үзэл баримтлалын хувьд адил эрх зүйн зохицуулалттай байна. Манай байгууллагад иргэдийн зүгээс энэхүү зохицуулалтын хүрээнд санал, гомдол ирүүлээгүй байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ...” эрхийг олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна. 2. Хуульчийн Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг давж заалдах асуудлыг журамлан зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлд маргааны оролцогч тэдгээрийн төлөөлөгч мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохоор зааж, мөн зүйлийн 65.7 дахь хэсэгт “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн сахилгын хэргийг шийдвэрлэх асуудлыг журамлан тогтоосон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан нь Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлаж, дагнасан шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5