Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

161 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Монгол Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталжээ. Энэ хуулиар шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, энэхүү тогтолцоо нь хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчиллаа. Улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөс хамааруулж дагнан байгуулахаар баталгаажуулав. Мөн ийнхүү давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар заахдаа Монгол Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн үзэл санааг харгалзан үзсэн юм. Улмаар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, энэхүү хуулиар нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, шүүхийн ачааллыг харгалзан тус бүр 2-3 аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харьяалсан иргэний хэргийн давж заалдах шатны 10, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, захиргааны хэргийн давж заалдах шатны 1 буюу нийт 21 шүүх байгуулав.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5