Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

97 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Шүүгчийн туслахын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн маргаан үүсгэж байгаа нэр, томъёо буюу “хуульч”, “эрх зүйч” гэсэн нэг агуулгатай үгсийг албан ёсоор тайлбарлаагүй тул уг маргааныг шийдвэрлэтэл шүүгчдийн туслахын эрх зүйч мэргэжлээр ажилласан жилийг мэргэжлээрээ ажилласан жилд оруулан тооцохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;” боломжоор гомдол гаргагчдыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх үүднээс “хуульч”, “эрх зүйч” гэсэн нэр томьёог эрх бүхий субъект тайлбарласны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, уг хуультай уялдан гарсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.” гэсэн байна. Найм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2014 оны 9 дүгээр сарын 12 -ний өдрийн 71 дүгээр тогтоолоор томилогдсон шинжээчдийн дүгнэлтэд: Нэг: Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь заалт нь зөвхөн Улсын дээд шүүх болон бусад шатны шүүхэд шүүгч томилоход шалгуур болгох үзүүлэлт бөгөөд энэ хэсгийн “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн байхын зэрэгцээ заавал хуульчийн эрхтэй байх шалгуур тавигдана. Хууль зүйн дээд боловсролтой байна гэсэн шаардлага нь шүүгч болох этгээд хууль зүйн тодорхой мэдлэг, чадвар, туршлага эзэмшсэн байх агуулгатай байна. Энэ нь ихэнх улсад шүүгч болох этгээдэд тавих үндсэн шалгуур болдог. Шүүгч болох этгээд хууль зүйн мэдлэг чадвартай байхыг шаардаж буй нь заавал “хуульч” байх шаардлагыг давхар агуулж байна. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцолгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэсэн нь шүүгчид нэр дэвшигч нь хуульчийн эрхээ авсан байх шаардлагатай болохыг харуулж байна. Ингэж үзвэл мэргэжлээрээ ажилласан гэдэгт хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйн зохих мэдлэг, чадвар, туршлага эзэмшсэн хуульч хүн энэ эзэмшсэн мэргэжлээрээ тодорхой хугацаагаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5