110 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухайд: Аливаа мэргэжлээр ажилласан хугацаа тэр дундаа хуульч бидний хувьд мэргэжлээрээ ажилласан хугацаа гэдэг ойлголт бол тухайн хүний мэргэжлийн дадлага туршлага, мэргэжлийн түвшинд өсөн дэвжих боломжийг илтгэсэн чухал томьёолол байдаг. Биднийг хуульчийн сонгон шалгаруулалт өгөх үед мөрдөгдөж байсан хуулиар мэргэжлээрээ ажилласанд тооцогдсон хугацааг шинэ мөрдөж эхэлсэн хуульд мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд хамааруулан тооцсон нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар Хуульч болсон нийт хуульчдын эрх ашгийг хөндсөн, хязгаарласан шийдвэр болсон байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Шүүгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:”, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэх мэт мэргэжлээрээ ажилласан хугацааг шалгуур болгосон хэд хэдэн заалт байгаа бөгөөд бидний хувьд цаашдаа шүүгчээр ажиллах хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүйд хүрч, эрх ашиг маань зөрчигдөж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5