Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

96 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн ... хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гээд уг хуулийг дагаж мөрдөх журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцно.” гэж зааснаар шүүхийн шүүгчийн туслахыг хуульч гэж үзсэн атлаа мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тайлбарлахдаа шүүгчийн туслахын эрх зүйч мэргэжлээрээ ажилласан хугацааг мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулж тооцохоор зохицуулсан нь уг хууль өөрөө зөрчилтэй, хэрэглээний хувьд маргаантай гэж үзэхээр байна. Хуульчид тавих шаардлагыг өндөржүүлсэн нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмын салшгүй хэсэг. Шүүгчид нэр дэвшүүлэх шаардлага, хуульчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомж нь хуульчийн мэргэжлийн онцлог, хамрах хүрээ, хуульчдын нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай уялдсан тусгай зохицуулалт хэдий ч энэ нь Монгол Улсын Үндсэн хуультай харшилж эрх зүйч мэргэжлээрээ ажилласан, хууль зүйн дээд боловсролтой иргэний шүүгчид нэрээ дэвшүүлэн, сонгон шалгаруулалтад орох эрхийг хязгаарлажээ. Дээрх зөрчил нь хууль боловсруулах, хэрэгжүүлэх шатанд гарсан алдаа учраас Монгол Улсын иргэнийг санаатай ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлгүй юм. 1. Иймээс нэр бүхий иргэдийн Үндсэн Хуулийн Цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтууд, мөн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр заалтын 4.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийг зөрчсөн байна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2-т заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчөөгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5