Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

166 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүх байгуулах нь шүүхийн харьяалал, үр нөлөө, хүртээмжийн асуудал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэсэн хэдий ч мөн чанараар нь авч үзвэл аливаа этгээдийг шүүхээр хэрэг, маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх, давж заалдах гомдол гаргах эрхийг баталгаажуулсан шүүхийн тогтолцоог шатлан байгуулсан гэж үзэх учиртай. ... Монгол Улсын Үндсэн хуульд иргэн сум дундын шүүхийн шийдвэрт гомдож аймгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заагаагүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах буюу хоёрдугаар шатны шүүхийн шийдвэрийг хяналтын буюу гуравдугаар шатны шүүхэд тус тус давж заалдах эрхтэй гэдгийг заажээ. "Шүүхийн тогтолцоо", "Шүүхийн харьяалал" гэсэн ойлголтыг ялгах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх гол сэжим мөн. "Шүүхийн харьяалал" нь шүүхийн хэрэг, маргаан харьяалан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн цар хүрээг илэрхийлдэг бөгөөд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд шүүхийн үр нөлөөтэй, хүртээмжтэй байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан хууль тогтоогч түүнийг тогтоож байх учиртай. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийг ... хуулийн дагуу байгуулна.” гэж заасан нь хаана, ямар шүүх байгуулахыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгээр нэг бүрчлэн тодорхойлоогүй, харин хууль тогтоогч хүртээмжийг харгалзан тогтоож байхаар зохицуулсан нь харагдана. Хууль тогтоогч шүүхийн харьяаллыг бүсчлэн тойргийн журмаар зохион байгуулах хууль баталсан нь шүүхийн тогтолцоог хөндөөгүй, харин Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж, хэрэг, маргаан шийдвэрлэх шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тодорхойлсон хэрэг юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5