20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болсон байна. Учир нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зүйл, хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр л хяналтын шатны шүүхэд гомдол гаргана гэж тодорхой заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчих гэсэн ойлголтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 - 320.1.7 дахь заалтад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэсэн ойлголтыг мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-321.1.3 дахь заалтад тус тус тодорхойлсон бөгөөд гомдол гаргагч нь дээрх хуулийг ноцтой зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэсэн үндэслэлд үл хамаарах асуудлаар гомдол гаргахыг хуулиар хориглосон болно. Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүх хуралдаанаар зөвхөн хууль хэрэглээний асуудал хэлцэгддэг учраас мэргэжлийн өмгөөлөгч нь хууль зөрчсөн, буруу хэрэглэсэн эсэх асуудлаар гомдол саналаа тавьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн байх тул шүүх хуулийн дээрх заалтыг баримтлан хэрэглэж байгааг тайлбарлая.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ...” эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдсэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааж шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5