Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

168 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ.” гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна. Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд “... 1. Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна. ...” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5