Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

167 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ..." гэж Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэснийг Монгол Улсын шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр зохион байгуулна, аймагт аймгийн шүүх, дүүрэгт дүүргийн шүүх оршино гэж тайлбарлан хэрэглэвэл шүүхийн тогтолцоог шүүхийн харьяаллаар сольж, шүүхийг тогтолцоог гажуудуулахад хүргэнэ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөвхөн шүүх байрлах орон зай, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр шүүх байгуулна гэж тайлбарлавал шүүхийн босоо тогтолцоог буй болгохоос гадна улс орны хөгжил, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр дэд бүтцийг дагаад цаашид хот, том суурин үүсэж, хүн ам бөөгнөрөх үзэгдлийг дагуулж, шүүх байгуулах бололцоогүй болно. ... Тийм учраас Монгол Улсын шүүхийн тогтолцоог тодорхойлсон Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээг шударга шүүхээр шүүлгэх эрхийн агуулга, түүний бүрдэл хэсэг буюу иргэн гомдлоо шат шатны шүүхээр шүүлгэх эрхийг хангах үндсэн шатлал буюу хяналтын, давж заалдах, анхан шатны шүүх гэсэн шатлалаар тайлбарлан хэрэглэх нь зүйтэй юм. ... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн хэм хэмжээ нь манай улсын шүүхийн харьяаллыг тодорхойлсон хэм хэмжээ биш юм. Иймд Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны зарим шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр бүсчлэн байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны зохицуулалтыг зөрчөөгүй, харин Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу зарим шүүхийн харьяаллыг шинэчлэн тогтоосон байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг хүсч байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5