30 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн өнөөгийн хүн амын насжилт уртсаж тэтгэвэр авах хүний тоо, тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг өсгөх юм. Тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаарыг үгүй болгох тохиолдолд өндөр тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийн хэмжээ илүү нэмэгдэнэ. Тухайлбал, нэмж шаардагдах 26,3 тэрбум төгрөгийн 41 хувь буюу 10,7 тэрбум төгрөг нь зөвхөн 500,000 төгрөгөөс дээш хэмжээний тэтгэвэртэй 7,7 мянган иргэний тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдахаар байна. Нөгөөтэйгүүр, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдвэл түүнийг нөхөх төсвийн зарлагыг нэмэгдүүлж, энэ нь эргээд эдийн засаг дахь татварын дарамтыг өсгөх магадлалтай юм. Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 108,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосны дагуу тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2011 оны 4 дүгээр сараас өмнөх хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080,000 төгрөгөөр хязгаарлаж байна. Харин 2011 оны 4 дүгээр сараас хойш тэтгэвэр тогтоолгохоор сонгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 140,400 төгрөг болгосонтой уялдан 1,404,000 төгрөгөөр хязгаарлаж байсан. Хэрэв Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоолоор мөрдсөн 140,400 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн тооцсон цалингийн дээд хязгаарыг мөрдвөл тэтгэврийн даатгалын санд сард 2,2 тэрбум төгрөг, жилд 26,3 тэрбум төгрөг нэмж шаардагдана. Өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн шимтгэл төлсөн цалингийн дунджаас тооцдог. Иймд Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5