147 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тайлбартаа: “ ... Шүүх байгуулах тухай 2013 оны хуулиар Нийслэл дэх анхан шатны шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, хэргийн ачааллыг харгалзан шүүн таслах ажлын төрлөөр нь төрөлжүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийг тус тус байгуулсан. Ийнхүү дагнасан шүүх байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно ...” гэсэн заалт, Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалтай нийцэж байна.” гэсэн болно. Найм. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Иргэн С.Номынбаясгалангийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл болон мэдээллийн үндэслэгээнээс үзэхэд “Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн” гэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх байгуулах тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан зарим прокурорын газруудын нутаг дэвсгэрийн харьяалалд өөрчлөлт оруулж, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн баталсан. Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор прокурорын хяналтаас “гадуур гэмт хэрэг, зөрчил” гараагүй бөгөөд Прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд заасан “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн нэгдсэн тогтолцоог “үндсэн” ба “дагнасан” гэсэн хоёр дэд хэсэгтэй байхаар тодорхойлж, шүүхийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5