Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

42 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулалт нь мөн хуульд тусгагдсан иргэний үндсэн эрхийг хязгаарлаж байна уу? Эсвэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч тодорхой албан тушаалтнуудын эрхийг хязгаарлахад чиглэгдсэн үү? гэдэг нь тодорхой бус, мэдээлэл гаргасан иргэд нь маргааны зүйлээ дээрх байдлаар тодорхой нэрлэн заагаагүйгээс төөрөгдөл үүсгэж болзошгүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэг нь мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт хамааралтай байна. Дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт хуульч нь мэргэжлийн үйл ажиллагааг буюу тодорхой албан тушаалтнууд мэргэжлийн чиг үүргээ “хэрхэн хэрэгжүүлсэн”-д холбогдох маргаан байхад Үндсэн хуулийн иргэний үндсэн эрхийн холбогдох заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргаж буй нь ойлгомжгүй байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын Хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй.” байх нь уг хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэх зохион байгуулалт, хууль хэрэглээний эрх зүйн зохицуулалтын уг сурвалж нь болдгийг дурдах нь зүйтэй. Энэ зохицуулалттай холбоотой маргаан одоогоор шүүхэд ирээгүй байна.” гэжээ. Хоёр. “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авахтай холбогдсон харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн зохицуулалттай адил эрх зүйн үр дагаврыг үүсгэхээр байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5