Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

87 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Төр нь иргэн, нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх, эрх зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох зорилгоор хууль батлан мөрдүүлдэг. Гэтэл нийгмийн тодорхой нэгэн бүлэг болох хуульчид бидний эрх зүйн байдлыг дордуулсан хууль баталсан нь төрийн үйл ажиллагааны зарчим болох хууль дээдлэх зарчмыг зөрчсөн төдийгүй Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан мэргэжлээрээ ажилласан хугацааг мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд хамааруулан дордуулсан нь бидний хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж болохоор байна. Иймд 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ. Гурав. Иргэн Д.Тогтохбаяр нь Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн шаардлага болох “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл”-ээсээ татгалзсан тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн болно. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: Нэг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.5 дахь хэсэгт “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэж заасан нь иргэн Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр нарын мэдээлэлдээ дурдсанчлан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй иргэдийн мэргэжлээрээ ажилласан хугацааг тоолоход зориулсан зохицуулалт биш юм. Тухайлбал, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан "мэргэжлээрээ ажилласан" гэх ойлголт нь ч хуульчийн сонгон шалгаруулалтад орох хүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон зохицуулалт болохоос хуульчийн гэрчилгээ авсан хүний мэргэжлээрээ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5