Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

51 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Арбитрын тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргуулахыг зорьж байгаа заалтын хувьд дараах тайлбарыг хийж байна. Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчиж, иргэний эрхийн байдлыг алдагдуулж байна. Арбитрч үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэх боломжгүй болох юм бол Арбитрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Арбитрч алив бодит шалтгааны улмаас үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэх боломжгүй болсон, эсхүл арбитрч байхаас өөрөө санаачилгаараа татгалзаж, талууд үүнийг нь зөвшөөрсөн бол уг арбитрчийн тухайн маргаанаар ажиллагаа явуулахтай холбоотой эрх, үүрэг дуусгавар болно.” гэж зохицуулсан боловч тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 18.1-д заасан асуудлаар үүссэн маргааныг давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээд шийдвэрлэх ба тухайн шийдвэр эцсийн байна.” хэмээн арбитрчийн үүргээ биелүүлээгүй талаарх маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүйгээр эцэслэгдэн шийдвэрлэгдэхээр хуульчилсан байна. Маргааны харьяалал тогтоох эрхийн талаар Арбитрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 20.3, 20.4-т заасан гомдлын талаар урьдчилан шийдвэр гаргах, эсхүл энэ тухай үндсэн шийдвэртээ тусгана.” гэж заасан боловч тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах боломжгүйгээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэхэд хүргэж байна. Иргэний эрхийн хамгаалалтын механизмыг бүрдүүлэх үндсийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, ... зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5