98 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажилласан байхыг ойлгохоор байна. Түүнчлэн хуульчийн эрхээ авсан, мэргэжлийн бусад үйл ажиллагааг эрхэлж буй хуульчийг мэргэжлээрээ ажилласан гэдэгт хамруулан ойлгоно. Тухайлбал, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн эрхээ авсан, хуульд заасан тодорхой хугацаагаар шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан этгээдэд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт хамаарна гэж үзэхээр байна. Хоёр: Үндсэн хуулийг тайлбарлах онолын үүднээс хэл зүйн, зорилгод үндэслэсэн, түүхэн, үр дагаврыг харгалзан тайлбарлах зэрэг хэд хэдэн төрлийн арга байдгаас Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс уг зүйл, заалтын агуулга, зорилготой нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй юм. Энэ зүйлд заасан “мэргэжлээрээ ажиллах" гэдэг нь Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын зарчимтай нягт уялдаатай ойлголт бөгөөд эдгээр зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн бичвэрт шүүгчээр томилогдох этгээдэд тавигдах шаардлагад хууль зүйн дээд боловсролтой этгээд хуулийн мэргэжлээрээ тодорхой хугацаагаар ажилласан байх шалгуурыг тусгажээ. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн ойлголт нь зөвхөн шүүгчид хамаатай бус, бүх хуульчдын эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалттай холбоотой өргөн хүрээг хамарсан ойлголт гэж үзэж байна. Дээрх хоёр ойлголтын аль аль нь шүүгчид тавигдах шаардлагыг тусгасан байгаа нь дүйцүүлэн авч үзэх боломжтой гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсний дагуу аливаа хуулийн зохицуулалт Үндсэн хуульд нийцсэн байх, агуулгын хувьд ойролцоо ойлгогдохоор байх нь тухайн хуулийн зүйл заалтыг Үндсэн хуулийн зүйл заалттай дүйцүүлэн ойлгох үндэслэл болохгүй. Хууль Үндсэн хуульд нийцсэн байх болон хуулийн заалтыг Үндсэн хуультай дүйцүүлэн ойлгох гэсэн хоёр ойлголт нь ялгаатай. Дүйцүүлэн ойлгох гэдэг нь адилтгаж үзэх гэсэн санааг агуулж буй тул хуулийн эрэмбийн үүднээс хууль тогтоомжийг Үндсэн хуультай адилтган үзэх боломжгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5