Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

40 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өргөжүүлж, хууль зүйн тогтолцооны нэр хүндийг унагахаас сэргийлдэг олон улсын жишиг хандлагыг харгалзан үзэж мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт дээрх нэмэлтийг оруулж баталсан. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин ч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... шударга шүүхээр шүүлгэх ...”, Арван ёсдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтын үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй ... байна.”. Хоёр. “Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалтыг нэмэлтээр оруулж баталсан. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтад “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна.” гэж заасан нь маргаанд оролцогч субъектүүдийн эрхээ хамгаалах боломжийг хязгаарлаж, дээд шатны шүүхэд хандах эрхийг хориглосон байна гэж үзжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд нэмэлт оруулж, шүүгчдийн ёс зүйн зөрчлийг Ёс зүйн хорооноос эцэслэн шийдвэрлэдэг байсныг өөрчилж, Ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй байхаар өөрчлөлт оруулснаар харин шүүгчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлт болсон юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5