113 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгүүд болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэсэн агуулга бүхий тайлбар ирүүлжээ. Зургаа. Монгол Улсын дээд шүүхээс 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 4-1302 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1д зааснаар Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах эрхтэй бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгтэй холбоотой маргаан хянан шийдвэрлээгүй байхад энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан бүрэн эрхийн дагуу Улсын Дээд шүүх 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Шүүхийн тухай /2002 он/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолоор “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа” гэсэн ойлголтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэхгүй байх нь эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцнэ.” гэсэн агуулга бүхий тайлбар ирүүлсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5