Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

139 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүх” гэсэн нэршил бүхий нийтлэг жишгийг харгалзан улмаар Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн”, “дагнасан” гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх / хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх” бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа билээ. Хоёрдугаарт, 2012 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд мэдээлэл гаргагчаас тэмдэглэн бичээд байгаа шиг “анхан шатны шүүхийн нэгж”, “дүүрэг дундын шүүх” гэсэн хуулийн нэр томьёо ороогүй. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас “дүүрэг дундын шүүх”- ийг байгуулаагүй, харин дүүргийн шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон юм. Жишээлбэл, “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх” нь Улаанбаатар хотын зүүн бүсэд байршиж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалах юм. Шүүхийн харьяалал заавал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцэж байх шаардлага үгүй болно. Дэлхийн бусад улсын жишигт ч шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр бус, бүсчлэн байгуулдаг. Тухайлбал, Испани улс нь засаг захиргааны хувьд 17 автономит нийгэмлэг, 150 муж, автономит эрхтэй 2 хот, тойрог, анхан шатны засаг захиргааны нэгж зэргээс бүрддэг боловч улсынхаа нийт нутаг дэвсгэрийг шүүхийн арван таван тойрогт хувааж, эдгээр шүүх нь томоохон хотуудад байршдаг байна. Гуравдугаарт, мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “... тухайн дүүргийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдсон ...” гэж бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохоор зохицуулагдсан тул Монгол Улсад 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг нийтийн захиргааны хүрээнд зөрчигдөхөөс хамгаалах чиг үүрэгтэй дагнасан шүүхийн тогтолцоог 21 аймагт тус бүр гурван шүүгчтэй анхан шатны шүүх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5