111 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн тухайд: Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангаж, мэргэжлээрээ ажилласан хугацаанд тооцогдон хуульчийн гэрчилгээ авсан этгээдүүдийг эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий хуулийн заалт нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар зохицуулагдаж хуульчийн гэрчилгээ авснаар нэгэнт дуусгавар болсон харилцаанд буцаж үйлчилж байгаа нь эрх зүйн үндсэн зарчимд нийцэхгүй байна. Төр нь иргэн, нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх, эрх зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох зорилгоор хууль батлан мөрдүүлдэг. Гэтэл нийгмийн тодорхой нэгэн бүлэг болох хуульчид бидний эрх зүйн байдлыг дордуулсан хууль баталсан нь төрийн үйл ажиллагааны зарчим болох хууль дээдлэх зарчмыг зөрчсөн төдийгүй Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан мэргэжлээрээ ажилласан хугацааг мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд хамааруулан дордуулсан нь бидний хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж болохоор байна. Иймд 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ. Дөрөв. 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Цэцийн гишүүн дээрх өргөдлүүдийг нэгтгэн шалгахаар 31 дүгээр тогтоол гаргасан ба 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 42 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Тав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5