Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

124 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” хэмээн тодорхойлсон нь “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэх ойлголтоор хэт явцууруулан хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг, мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэдийн өргөдөлд дурдсан зөрчил бүхий асуудал нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын суурь үзэл баримтлал, агуулгыг зөрчсөн асуудал биш, харин Шүүхийн ерөнхий зөвлөл хууль буруу хэрэглэсэн тохиолдол байх бөгөөд өргөдөл гаргагчид энэ талаарх гомдлоо ердийн шүүхэд хандах байдлаар шийдвэрлүүлэх боломжтой болно. 3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл, заалт нь өөр хоорондоо агуулгын зөрчилтэй байгаа асуудал нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох саналаа Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль санаачлагчид уламжлах эрх нь иргэдийн хувьд нээлттэй болно.” гэсэн байна. Хоёр. Дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5