Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

132 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно ...” гэж зохицуулсныг эрх зүйн онолын үүднээс тайлбарлавал, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд сум, дүүрэг нь хоёулаа анхан шатны шүүхийн нэгж байхаар зохицуулсан байна. Тиймээс сум буюу сум дундын шүүх гэж байдаг тул дүүрэг буюу дүүрэг дундын шүүх гэж байх нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж ойлгогдож байгаа боловч Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэнэ гэсэн эрх зүйн онолын ойлголт, түүнийг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн хандлага хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэн судлаач, багш нарын судалгааны бүтээлүүдэд байхгүй байна. Харин Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах онол, арга зүйн талаар судлаачид харилцан адилгүй саналтай байдаг бөгөөд зарим судлаачид “Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах үйл ажиллагаа бол зөвхөн эрх зүйн агуулгыг нь ухаж ойлгох үйл ажиллагаа буюу түүний бичвэрт орсон утгыг шууд болон шууд бус байдлаар Үндсэн хуулийн өөрийн мөн чанар, түүний үзэл баримтлалд нь нийцүүлэн тайлбарлах үйл ажиллагаа” гэж үздэг бол бусад судлаачид “Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах үйл ажиллагаа бол түүний эрх зүйн хэм хэмжээг тайлбарлаж, таниулах үйл ажиллагаа буюу түүний бичвэрт орсон утгыг ямар нэгэн хоёрдмол утга санаагүйгээр, өөрөөр хэлбэл хуульч биш энгийн иргэнд ойлгогдож байхаар түүнийг тайлбарлах үйл ажиллагаа” хэмээн тодорхойлдог, харин гурав дахь хэсэг судлаачид “Үндсэн хууль тайлбарлах үйл ажиллагаа нь дээрх хоёр үйл ажиллагааны нэгдлээс бүрдэнэ.” гэж үзэж байна. Тэгвэл Англи-Саксоны эрх зүйн бүлийн улс орнууд хууль зүйн тайлбарын хамрах хүрээ, шинжийн талаарх судалгаанд анхаарахаасаа илүү тухайн тайлбарыг хийх арга зүйн ямар чиглэлийг баримтлах талаар анхаарч байна. Энэ утгаар нь зарим эрдэмтэд хуулийн тайлбарыг хуулийн алтан дүрмийн, зорилтын тайлбар ба үг зүйн тайлбараар тухайн хуулийн текстийн утга санааг тодорхойлж болно гэж үзэж байгаа билээ. Тиймээс зарим судлаачид хууль тайлбарлах “Үг зүйн арга” нь хууль тайлбарлах бүх аргын үндэс суурь бөгөөд тухайн хуулийн текстийн ердийн утгыг олж тогтоосны үндсэн дээр дагаж мөрддөг ба үг зүйн тайлбарыг баримтлагчид хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5