Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

39 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс ирүүлсэн хариу тайлбарт: Нэг. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж түүнд дараах үндэслэлийг гаргаж байна. Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн нэмэлтийг оруулан баталсан. Хуульч мэргэжилтэн нь хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг этгээдийнх нь хувьд түүнд тавигдах хуулийн шаардлага, хүлээлгэх хариуцлага өндөр. Хуульч хүн мэргэжлийн алдаа гаргаснаар иргэний эрх зөрчигдөж, нийгэмд шударга ёс алдагддаг. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг болон түүнд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт оруулан батлахдаа хуульч мэргэжилтний хувьд түүнд хэд хэдэн хязгаарлалт, зохицуулалтыг бий болгож баталсны дотор хуульч мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх маргаан, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог зохицуулалтыг хуульчлан баталсан. Хуульч нь мэргэжлийн алдаа гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хороо хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй бөгөөд нөгөө талаас уг шийдвэрийг эс зөвшөөрвөл маргаанд оролцогч этгээдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийг хангасан. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн гэж хууль тогтоогчид үзсэн. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх уг маргаан нь хуульд заасан байгууллага, эрх бүхий албан тушаалтны гомдлоор үүсдэг, хуульчийн мэргэжлийн алдаанаас хохирсон иргэний зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго давхар агуулж байдаг тул иргэний шүүхэд гомдол гаргах, түүнийг шүүхээр хянан шийдвэрлэдэг ажиллагаатай шууд адилтган авч үзэж болохгүй юм. Хуульчдын мэргэжлийн алдааны улмаас эрх нь зөрчигдсөн болоод ирээдүйд зөрчигдөж болзошгүй иргэдийн эрхийн хамгаалалтыг бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх, түүнчлэн хуульчдын маргааныг хэт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5