52 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...” гэж хуульчилж өгсөн. Энэхүү эрхүүд хэрэгжих эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь төрийн үүрэг гэдгийг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” хэмээн баталгаажуулсан. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэсэн бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд олгосноор “эрх зүйт төр”-ийн механизмыг бүрдүүлж, Үндсэн хууль дахь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг бодитоор нь хамгаалах баталгааг бүрдүүлж өгсөн байна. Гэвч талуудаас арбитрын зарим маргаанаар, тухайлбал, арбитрчийг томилох, маргааны харьяалал тогтоох гэх мэт асуудлаар давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрт талууд /иргэн/ хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хязгаарлаж хуульчилсан нь Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хязгаарласан байна. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд тус хэсгийн 2/ дахь заалтад “ давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж зохицуулсан нь Монгол Улс шүүхийн нэгдмэл тогтолцоотой болохыг харуулах бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байна. Иймд Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.8, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж өгнө үү” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсад иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой асуудал, улмаар тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5