Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

99 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэргэжлээрээ ажилласан” гэдэг ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн ойлголттой шууд дүйцүүлэн ойлгох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” хэмээн тодорхойлсон нь “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэх ойлголтоор хэт явцууруулан хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг, мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэдийн өргөдөлд дурдсан зөрчил бүхий асуудал нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтын суурь үзэл баримтлал, агуулгыг зөрчсөн асуудал биш, харин Шүүхийн ерөнхий зөвлөл хууль буруу хэрэглэсэн тохиолдол байх бөгөөд өргөдөл гаргагчид энэ талаарх гомдлоо ердийн шүүхэд хандах байдлаар шийдвэрлүүлэх боломжтой болно. 3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5