Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

78 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ... -г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Долоо. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 168 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт ёсоор “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөр” өвчилсөн талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан явдал өөрөө тодорхойгүй зохицуулалт билээ. Учир нь эрүүл мэндийн салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид “халдварт өвчин” нэр томъёо байгаа боловч “нийтэд аюултай халдварт өвчин” гэсэн ойлголт байхгүй юм. Түүнчлэн “халдварт өвчин”-д улмаар нийтэд аюултай халдварт өвчлөлд ямар ямар өвчин эмгэг хамаарах нь зохицуулагдаагүй байна. Энэ байдлыг мэдээлэл гаргагч иргэн ч анхаарсан нь зөв зүйтэй болжээ. Харин хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон эрх зүйн нарийвчлал бүхий харилцааг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулиар дараах байдлаар зохицуулжээ: Тухайлбал, 11.3-т “Байгууллага, албан тушаалтан, иргэн нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно” мөн 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан мэдээлэлд хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5