Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

117 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол энэ тухай асуудлаа Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой. Дээр дурдсан үндэслэл, тайлбаруудын хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалтыг Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /2007 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “... дор дурдсан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй: 12.1.1. эрх зүйн чиглэлээр суралцаж бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшиж, ... мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан;”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “... хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн ...” гэсэн ойлголтуудтай шууд холбон үзэх учиртай. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуучин үйлчилж байсан Хуульч сонгон шалгаруулах тухай хуулиар зохицуулж байсан хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх болон хуульчид тавигдах, шаардлагын талаарх зохицуулалтыг шинээр өөрчлөн тогтоосон. Шинэ, хуучин хуулийн зохицуулалтын хооронд хуульчдын болон хуульчаар ажиллах шаардлагыг хангах зорилгоор эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж байсан иргэний эрх зүйн байдлыг хэвээр хадгалах зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд эрх зүйч “мэргэжлээрээ ажилласан хугацаа”-г нь шинэ хуулийн зохицуулалтаар өөрчлөгдсөн “мэргэжлийн дадлага”-д тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрх”-ийг зөрчсөн бус харин эсрэгээрээ эрхийг нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5