Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

120 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хугацааг тооцно гээд үүнд “Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, арбитрч, тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга ...” нарыг хамааруулахаар тайлбарласан байна. Шинээр үйлчилж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2006 оны Шүүхийн тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу шүүгчийн туслах шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэдгээрээс шүүгчээр томилогдон ажиллаж буй хүмүүстэй адил шүүгч болох сонирхолтой, шүүгчид тавих болзол, шалгуурыг хангасан, одоогоор шүүгчийн туслахаар ажиллаж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна. Эрх зүйч /хуульч/ буюу хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүн хуульч болохын тулд тодорхой болзол, шаардлага ханган хуульчийн гэрчилгээ эзэмшихийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан нь утгын хувьд зөрчилдөөнтэй болжээ. Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн ... хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гээд уг хуулийг дагаж мөрдөх журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцно.” гэж зааснаар шүүгчийн туслахыг хуульч гэж үзсэн атлаа мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тайлбарлахдаа шүүгчийн туслахын эрх зүйч мэргэжлээрээ ажилласан хугацааг мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулж тооцохоор зохицуулсан нь уг хууль өөрөө зөрчилтэй, хэрэглээний хувьд маргаантай гэж үзэхээр байна. Хуульчид тавих шаардлагыг өндөржүүлсэн нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмын салшгүй хэсэг. Шүүгчид нэр дэвшүүлэх шаардлага, хуульчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомж нь хуульчийн мэргэжлийн онцлог, хамрах хүрээ, хуульчдын нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай уялдсан тусгай зохицуулалт хэдий ч энэ нь Монгол Улсын Үндсэн хуультай харшилж эрх зүйч мэргэжлээрээ ажилласан, хууль зүйн дээд боловсролтой иргэний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5