Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

135 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар ... гомдлыг хүлээж авах үндэстэй байна ...”, Хоёрдугаарт, “Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна ...” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж байжээ. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг болох “дүүргийн шүүх” гэдэг үгийн буюу бичвэрийн утгыг Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгыг эрх зүйн онолын буюу Үндсэн хуулийн эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөхүйц, албан ёсны тайлбар маягаар шийдвэрлэсэн байна. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Хоёр. Иргэн С. Номынбаясгалан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн эрх зүйн байдлыг бүрдүүлж, түүнд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай шийдвэр /дүгнэлт, тогтоол/ гаргах, тэрхүү шийдвэрээрээ Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах бүрэн эрхийг олгосны дагуу Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дүүргийн шүүх” гэсэн бичвэрийн утгыг дараах байдлаар тайлбарласан байна. Тухайлбал, ... 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн “Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай харшилж байгаа эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолын хянавал болон тогтоох хэсгийн агуулгад: Нэгдүгээрт “...

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5