Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

44 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Манай улсын хувьд шүүхийн хяналтыг хийхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцсийн шийдвэрийг гаргах 1 шатлалт тогтолцоог төрийн бодлогын түвшинд сонгон авсан байна. Ийнхүү 1 шатлалт тогтолцоог хэрэглэх нь дэлхийн ихэнх улсад түгээмэл байгаа нь дээрх харьцуулсан мэдээллээс харагдаж байна. Энэ нь хүн амын тоо цөөн, төрийн том тогтолцооноос ухаалаг тогтолцоо руу шилжиж байгаа манай улсын хувьд зөв сонголт байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Улсын дээд шүүхэд хуульчийн мэргэжлийн хариуцлагын маргаан бүрийг эцэслэн шийдвэрлэх нь уг шүүхийн ачааллыг ихэсгэх сөрөг үр дагаврыг дагуулах магадлалтай. Энд мөн хуульчдад мэргэжлийн хариуцлага хүлээлгэх эсэх маргаан нь иргэд хоорондын эрүү, иргэн, захиргааны маргаанаас зарчмын хувьд том ялгаатай гэдгийг онцлон тэмдэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хуульчдад мэргэжлийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх, тэдний ур чадварыг хуульчдын өөрөө удирдах ёсны нийгэмлэгээс хянах нь иргэний эрх гэхээсээ мэргэжлийн хяналтын тогтолцоо гэж үзэх нь илүү ач холбогдолтой. Түүнчлэн Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 30 гишүүн нь нэр хүндтэй хуульчдаас бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд нь 18 шүүгч гишүүн байдаг онцлогтой. Эндээс үзвэл чадварлаг мэргэшсэн хуульчид өөрсдийн мэргэжлийн тогтолцоонд хариуцлага, хяналтыг хэрэгжүүлж байгаа нь эргээд шүүхийн үндсэн тогтолцоонд 2 шатлалаар уг маргааныг шийдвэрлүүлэх шаардлага байхгүй гэдгийг харуулж байна. Нөгөө талаас дэлхийн улсуудад хуульчдад мэргэжлийн хариуцлага хүлээлгэх маргааныг шийдвэрлэсэн Баарын холбооны шийдвэрт шүүхийн хяналт тавихдаа дагнасан шүүх буюу трибуналыг тусгай журмаар шүүгчдээс бүрдүүлэн байгуулж ажиллуулдаг туршлага бий. Манай улсын хувьд тусгай шүүх байгуулах боломж эдийн засаг, хүний нөөцийн хувьд хомс бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мэргэшсэн шүүгчдийг уг хяналтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн уг шүүхэд энэхүү онцгой харьяаллыг олгосныг шүүхийн үндсэн тогтолцоогоор шийдвэрлүүлдэг бусад маргаантай харьцуулан авч үзэх нь тохиромжгүй юм. Өөрөөр хэлбэл Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэсэн заалттай зөрчилдөхөөргүй байна гэж үзэж болох юм.”.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5