29 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шимтгэл төлж байсан. Даатгуулагч “Б” төсвийн байгууллагад 18 жил ажиллаад, цалин хөлс болох 450,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, мөн даатгуулагч “Б” нь сүүлийн 2 жилийн турш хувиараа хөдөлмөр эрхлэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болох 4,000,000 орчим төгрөгөөс дээд хязгаарын дагуу 1,404,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Дээрх хоёр даатгуулагчийн өндөр насны тэтгэврийг бодож үзье /сүүлийн 5 жилийн дунджаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлуулахаар сонгосон, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг гэж тооцов./. Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хязгаарласан тохиолдолд 30 жил ажиллаж, 500,000 төгрөгөөс 360 сарын турш шимтгэл төлсөн даатгуулагч “А”-ийн тэтгэврийн хэмжээ сард 300,000 төгрөгөөр тогтоогдож байхад 20 жил ажиллаж 216 сарын турш 450,000 төгрөгөөс, 24 сарын туршид 1,404,000 төгрөгөөс шимтгэл төлсөн даатгуулагч “Б”-ийн тэтгэврийн хэмжээ 374,200 төгрөгөөр буюу даатгуулагч “А”-аас 1.24 дахин өндөр тогтоогдож байна. Хэрэв даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоогоогүй буюу хязгаарлаагүй тохиолдолд дээрх хоёр даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээг бодож үзье. 30 жил ажиллаж, 500,000 төгрөгний цалингаас 360 сарын турш шимтгэл төлсөн даатгуулагч “А”-ийн тэтгэврийн хэмжээ сард 300,000 төгрөгөөр тогтоогдож байхад 20 жил ажиллаж, 210 сарын турш 450,000 төгрөгөөс, 24 сарын турш 1,404,000 төгрөгөөс шимтгэл төлсөн даатгуулагч “Б”-ийн тэтгэврийн хэмжээ 841,500 төгрөгөөр буюу даатгуулагч “А”-аас 2,8 дахин өндөр тэтгэвэр тогтоолгох боломжтой байна. Цөөн хэдэн жил ажиллаж хөдөлмөрлөхдөө ихэнх сард нь бага орлогоос шимтгэл төлөөд сүүлийн хэдэн сард нь орлогоо өндрөөр мэдүүлж өндөр шимтгэл төлж, өндөр тэтгэвэр тогтоолгон насан туршдаа авах боломж нээгдэж байгаа нь нийгмийн даатгалын үндсэн зарчмыг зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчихөд хүрэх юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5