Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

121 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчид нэрээ дэвшүүлэн, сонгон шалгаруулалтад орох эрхийг хязгаарлажээ. Дээрх зөрчил нь хууль боловсруулах, хэрэгжүүлэх шатанд гарсан алдаа учраас Монгол Улсын иргэнийг санаатай ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлгүй юм. 1. Иймээс нэр бүхий иргэдийн Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн заалт, мөн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр заалтын 4.5 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийг зөрчсөн байна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчөөгүй байна. 3. Шүүгчийн туслахын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн маргаан үүсгэж байгаа нэр, томьёо буюу “хуульч”, “эрх зүйч” гэсэн нэг агуулгатай үгсийг албан ёсоор тайлбарлаагүй тул уг маргааныг шийдвэрлэтэл шүүгчдийн туслахын эрх зүйч мэргэжлээр ажилласан жилийг мэргэжлээрээ ажилласан жилд оруулан тооцохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;” боломжоор гомдол гаргагчдыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх үүднээс “хуульч”, “эрх зүйч” гэсэн нэр томьёог эрх бүхий субьект тайлбарласны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, уг хуультай уялдан гарсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5