Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

72 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүгээс хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол өвчин нь “нийтэд онцгой аюултай халдварт өвчин” учраас тухайн иргэний эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн бололтой. Хувь хүний нууцын тухай хуульд “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор дагаж өөрчлөгдөх хуулийн хүрээнд нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ үндэслэл болсон хуулийнхаа эсрэг үзэл баримтлал бүхий хэсэг нэмсэн нь хүний эрхийг хязгаарлах болсон зайлшгүй шаардлагыг тодорхой бус харин ч бүрхэгдүүлж байна. Энэ нь “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг болон холбогдох бусад заалтуудад байгууллага, албан тушаалтан, иргэнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байхыг үүрэг болгосон байгаагаас харагдана. Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсэг, заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улс хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах, нийтийн дэмжлэгт орчинг бүрдүүлэх уриалга болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг харгалзан үзэж эрх зүйн орчноо боловсронгуй болгосон. Тухайлбал, Улсын Их Хурлаас хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталжээ. Түүнчлэн дээр дурдсан хуультай нийцүүлэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5