109 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн прокурор, өмгөөлөгчид л өрсөлдөх эрхтэй болж, бусад хуульчдыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж шалгалтад оруулахаас татгалзсан нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдахад хүргэж байна. Хуульчдыг шударгаар өрсөлдүүлэх замаар чадвартай, ёс зүйтэй шүүгчийг шилж олох бөгөөд энэ нь цаашлаад шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлөх үр дагаврыг давхар агуулж байгааг анхаарах нь зүйтэй. Иймд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан… иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Хоёр. Мэдээлэл гаргагч нараас маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн А.Жархынгүл 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдээллийнхээ шаардлагаас татгалзсан болно. Гурав. Монгол Улсын иргэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч Б.Оюунням, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч Ч.Оюунсайхан, ХанУул дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч Ц.Содбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр бидний бие нь Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /хүчингүй болсонд тооцсон/-д заасан болзол, шаардлагыг ханган 2010-2011 онуудад Хуульчийн гэрчилгээ авсан билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5