Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

173 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хуульчилж, түүний эрх хэмжээг тодорхой хүрээнд байхаар хязгаарлан тогтоосон юм. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалаар 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн заалт хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхэд түлхүү хамаарч байна. Харин прокурор нь төрийн тусгай албан хаагч бөгөөд түүний мэргэжлийн үйл ажиллагаа бусдыг “яллахад оршино” гэсэн мэдээлэл гаргагчийн үзэл санаатай миний бие нэг байна. Учир нь Прокурорын байгууллагын тухай хуулиар хуульчийн шалгалтад ороод тэнцэн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь баталгаажуулсан албан ёсны баримт бичиг авсан бөгөөд хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан иргэнийг тангараг өргүүлж, прокурорын албан тушаалд томилно. Ийнхүү төрийн албан хаагч болох прокурор нь дээр дурдсан тангараг өргөснөөр төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох эрх хэмжээтэй болж байгааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалт бататган бэхжүүлсэн эрх зүйн харилцаа юм. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5