Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

54 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийн комисс /ЮНСИТРАЛ/-ын 1985 онд гаргасан Олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуулийн заалт болон дэлхий нийтийн жишигт бүрнээ нийцэж байна. Гуравдугаарт, арбитрын ажиллагаанд шүүхээс оролцох оролцоо хязгаарлагдмал бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар оролцож байна. Өөрөөр хэлбэл, арбитрын зарим ажиллагаатай холбогдуулан гаргасан арбитрын шийдвэрийн агуулгыг хянахгүйгээр, тухайлбал, маргааны харьяалал тогтоох, нотлох баримт бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг цөөн тооны ажиллагааг нь баталгаажуулах асуудлыг ойлгоно. Дөрөвдүгээрт, Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэхээр хуульчилсан билээ. Улмаар хяналтын шатны шүүх болох Улсын дээд шүүх нь зөвхөн давж заалдах шатны шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хянан шийдвэрлэхээр тогтоосон юм. Харин хяналтын шатны шүүхээр арбитрын ажиллагаатай холбогдсон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хянагдахгүй болно.” гэжээ. Гурав. Мэдээллийн шаардлагатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Улсын дээд шүүхээс тайлбар, мэдээлэл, баримтыг гаргуулсан болно. ҮНДЭСЛЭЛ: 1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааныг шүүхийн болон шүүхийн бус аргаар шийдвэрлэж болох ба арбитраар маргаан шийдвэрлүүлэх ажиллагаа нь талууд сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож, өөрсдийн сонгосон хөндлөнгийн этгээдээр маргаанаа шийдвэрлүүлдэг шүүхийн бус арга юм. Арбитрын тухай хуульд зааснаар арбитрч томилох, маргааны харьяалал тогтоох зэрэг асуудлаар аль нэг талын гомдлоор давж заалдах шатны шүүх арбитрын ажиллагаанд оролцож байгаа нь олон улсын нийтлэг жишиг бөгөөд үүнийг шүүхийн журмаар маргааныг шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг гэж үздэггүй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5