Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

31 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчөөгүй болно.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоож, нийгмийн даатгалын талаарх төрийн бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд 1994 онд Нийгмийн даатгалын тухай хуулийг баталжээ. 2. Монгол Улс дахь нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоонд нийцүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл /1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон/, 15 дугаар зүйлийн 7 дахь заалт /2008 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэмсэн/- ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолыг тус тус гаргаж нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын дээд хязгаар тогтоосноороо Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5